Байгууллагын архитектор/Enterprise Architect
Tavan Bogd Group · Ulaanbaatar Hot, Mongolia
Tailor my CV for this job — freeХийж гүйцэтгэх ажил үүрэг:Систем, өгөгдөл, интеграцчлал, технологийн платформын өнөөгийн ба зорилтот архитектур, шинэчлэлийн үе шаттай төлөвлөгөөг тодорхойлох; Систем нэгтгэх, давхардлыг бууруулах, харилцан ажиллагаа, технологийн хөрөнгө оруулалтын өгөөжийг сайжруулах боломжийг тодорхойлох; өөрсдөө хөгжүүлэх эсвэл бэлэн шийдэл авах сонголт, платформ, эзэмшил ба ашиглалтын нийт өртөг, өргөтгөх боломж, аюулгүй байдал, архитектурын эрсдэлийг үнэлэх; Группийн архитектурын зарчим, жишиг загвар, Клауд, өгөгдөл, интеграцчлалын стандартыг хариуцаж, загварын хяналтыг удирдах; Клауд зэрэг томоохон шийдлийг баталж, архитектурын шийдвэрийг чиглүүлэх; API, өгөгдөл солилцоо, таних мэдээлэл ба хандалтын удирдлага, дундын платформынинтеграцчлалынзагвар, стандартыг тодорхойлох; ERP шинэчлэл, Клауд нэвтрүүлэлт, өгөгдлийн платформ, автоматжуулалт, AI шийдлүүдийн архитектурыг уялдуулж, өргөтгөх боломж, урт хугацааны тогтвортой ажиллагааг хангах; Клауд, өгөгдөл, аюулгүй байдал, шийдлийн архитекторууд, инженерүүд болон гаднын түншүүдтэй хамтран архитектурын нэгдсэн арга ажиллагааг мөрдүүлэх;Тавигдах шаардлага:МТ, компьютерын ухаан, инженерчлэл эсвэл холбогдох чиглэлийн Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй;МТ-ийн чиглэлээр 7-оос доошгүй жил, үүнээс шийдэл, систем эсвэл байгууллагын архитектураар 3-аас доошгүй жил ажилласан; байгууллагын хэрэглээний систем, интеграцчилал эсвэл технологийн шинэчлэлийн шийдэл боловсруулсан бодит туршлагатай;Системийн интеграцчилал, API, Клауд архитектур, өгөгдлийн платформ, IAM/SSO, аюулгүй байдлын зарчмын гүнзгий мэдлэгтэй;Бизнесийн шаардлагыг технологийн архитектур, хэрэгжихүйц үе шаттай төлөвлөгөөнд хөрвүүлэх чадвартай; TOGAF зэрэг архитектурын арга зүйн мэдлэгтэй. Сертификат давуу тал бөгөөд заавал шаардахгүй;Дүн шинжилгээ, харилцаа, оролцогч талуудын хамтын ажиллагааг удирдах өндөр чадвартай; албан хэрэглээний англи хэл давуу тал;